Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЭЕШ-ын математикийн хичээлийн хамгийн өндөр оноог Архангай аймгийн төгсөгч авчээ

Архангай аймагт анх удаа математикийн хичээлээр бүтэн оноо буюу 800 оноогоо авсан Эрдэнэбулган сумын I сургуулийн сурагч н.Шагж

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭЕШ-ын математикийн хичээлийн хамгийн өндөр оноог Архангай аймгийн төгсөгч авчээ
ЭЕШ-ын математикийн хичээлийн хамгийн өндөр оноог Архангай аймгийн төгсөгч авчээ. Зураг: МҮОНРТ

Архангайн аймгийн Засаг даргын санаачилсан "Математик хөтөлбөр" дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Амжилттай гэж онцолсоны учир нь энэ хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг улирлын сургалт, сондгой саруудын олимпиад, нэрэмжит олимпиад, өртөөчилсөн олимпиадуудад тогтмол оролцдог багш болоод сурагчид улс бүсийн олимпиад тэмцээнүүдэд тэргүүн, шагналт байруудад орох нь сүүлийн жилүүдэд нэмэгджээ.

Тухайлбал, Улсын математикийн 50, 51 дүгээр олимпиадад Архангайн багш, сурагчид 17-оос V байр хүртэл урагшилсан амжилт үзүүлсэн. Түүнчлэн нэр хүндтэй нэрэмжит олимпиадуудад тэргүүн байруудыг хүртээд байгаа юм.

Хамгийн сүүлийн жишээ нь энэ хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтанд Архангай аймагт анх удаа математикийн хичээлээр бүтэн оноо буюу 800 оноогоо авсан Эрдэнэбулган сумын I сургуулийн сурагч н.Шагж тодорсон нь хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багийнхан болоод багш, сурагчдын бахархлыг төрүүлээд байна.

Хуваалцах