ЭЕШ-ын материалд задгай хэлбэрийн даалгавар оруулна
Элсэлтийн ерөнхий шалгалтын сэдвийн агуулгад задгай хэлбэрийн даалгавар оруулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Элсэлтийн ерөнхий шалгалтын сэдвийн агуулгад задгай хэлбэрийн даалгавар оруулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдлээ. Тестийн шалгалтын хэлбэрийн сул тал нь шалгуулагч хувилбаруудыг нь тааж сонгох магадлал өндөр байдгаас шалгуулагч тухайн хичээлийн талаар мэдлэггүй байсан ч их, дээд сургуульд элсэн орох нөхцөл бүрддэг гэнэ.
Тэгвэл энэ жилийн Монгол хэл, бичгийн шалгалтын сэдвийн агуулгад тестийн хэлбэрийг 40 хувь, задгай хэлбэрийн даалгаврыг 60 хувиар тооцон оруулжээ. Задгай хэлбэрийн даалгаварт Монгол бичгээр уншиж ойлгох, зөв найруулан бичих, алдаагүй бичих зэргийг багтаасан аж. Цаашид ч задгай хэлбэрийн бодлогыг баримтална гэж хэллээ.


















