Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЭЕШ-ын материалыг засахдаа шууд засалтын шилэн технологи ашиглана

Шууд засалтад хэрэглэх засалтын төхөөрөмжөө Боловсролын үнэлгээний төв хүлээн авчээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭЕШ-ын материалыг засахдаа шууд засалтын шилэн технологи ашиглана
ЭЕШ-ын материалыг засахдаа шууд засалтын шилэн технологи ашиглана. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг шууд засалтын шилэн технологиор зохион байгуулна. Шууд засалтад хэрэглэх засалтын төхөөрөмжөө Боловсролын үнэлгээний төв хүлээн авчээ. Төхөөрөмжийг Азийн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийн хүрээнд АНУ-аас нийлүүлжээ. Нийтдээ 50 машин хүлээн авсан гэж Боловсролын үнэлгээний төвийн дарга н.Ган-Эрдэнэ ярилаа.

Бүрэн дунд боловсролыг 12 жилээр олгох системийн шилжилттэй холбоотой энэ жил шалгуулагчдын тоо өмнөх жилүүдээс хоёр дахин бага байна. Үүнтэй холбоотой нийслэл хотод 10-12 төв, аймагт бүрт нэг төв, мөн Багануур дүүрэгт тусгайлсан нэг төв ажиллах юм байна. Элсэлтийн Ерөнхий шалгалт зургаадугаар сарын 17-20-ныг дуусталх хугацаанд болно.

Хуваалцах