Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЭЕШ-ын нээлттэй өдөрлөг болно

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар өнгөрөгч хоёрдугаар сарын 01-ний өглөө эхэлсэн. 2017 оны байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа 37 мянга гаруй сурагч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭЕШ-ын нээлттэй өдөрлөг болно
ЭЕШ-ын нээлттэй өдөрлөг болно. Зураг: МҮОНРТ

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар өнгөрөгч хоёрдугаар сарын 01-ний өглөө эхэлсэн. 2017 оны байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа 37 мянга гаруй сурагч байна. Үүн дээр гадаадад төгсөж байгаа болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40.000 гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм. Тэгвэл Боловсролын үнэлгээний төвөөс ирэх сарын нэгний өдөр элсэгчдэд зориулан нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгийн үеэр элсэгчдэд элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл өгөх юм байна.

Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хийх, санал гомдол, өргөдөл, хүсэлтийг хүлээн авч асуудлыг шийдвэрлэж өгөхөөр төлөвлөжээ. Элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа сурагчид өмнө нь орос хэл, англи хэл, монгол хэлний шалгалтын тестийг бөглөдөг байсан бол энэ жилээс эхлэн сонсох чадварын шалгалтыг давхар өгөхөөр болсон.

Энэ жилийн элсэлтийн ерөнхий Шалгалтын бүртгэл ирэх 4 дүгээр сарын 14-ны 18:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. Нэмж мэдээлэхэд, өнгөрсөн жилүүдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүн мэдээнээс харахад нийт шалгуулагчдын дийлэнх нь математикийн хичээлийг сонгож ЭЕШ өгдөг байна. Үүний дараагаар Англи хэл, Нийгмийн тухай мэдлэг, Монгол хэл, Физик, Хими, гэсэн хичээлүүд орж байна.

Хуваалцах