ЭЕШ-ын цахим бүртгэл өнөөдөр дуусна
2015 оны элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусгавар болно. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл зохион байгуулахгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдээд байгаа.
Мэдээллийн алба

2015 оны элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусгавар болно. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл зохион байгуулахгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдээд байгаа. Иймд ЭЕШ-д бүртгүүлж амжаагүй суралцагч, иргэд 18 цагаас өмнө амжиж бүртгүүлэх шаардлагатай.
Мөн энэ оны гуравдугаар сарын 21-нд зохион байгуулсан Монгол хэл бичгийн шалгалтад тэнцэж чадалгүй "бүдэрсэн" 3293 болон шинээр нэмж бүртгүүлсэн болон шалгалтанд ороогүй хэрнээ бүртгэлээ баталгаажуулсан 2126 шалгуулагч дөрөвдүгээр сарын 24-ний өдөрт багтан www.eec.mn сайтаар орж өөрийн овог нэр, регистрийн дугаараараа нэвтэрч шалгалтын бүртгэлийн хуудас, суудлын хуваариа хэвлэн авч шалгалтанд хамрагдана.
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын хуваарь Өдөр Цаг Хичээл 25/IV 12:00 цагаас эхэлнэ Монгол хэл бичиг 18/VI 10:00-11:20 Монгол Улсын түүх 13:00-14:40 Хими 16:00-17:20 Англи хэл 20/VI 08:30-09:50 Газар зүй 11:30-13:10 Математик 14:30-15:50 Биологи 17:00-18:20 Монгол хэл 21/VI 08:00-09:40 Физик 11:30-12:50 Нийгмийн тухай мэдлэг 14:20-12:50 Орос хэл


















