Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эгчийгээ хөнөөж, гэрийг нь галдсан этгээдэд бүх насаар нь хорих ял ногдуулав

Цагдаа нар галын шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад санаатайгаар гал тавьсан нь тогтоогдсон юм. Тодруулбал, талийгаачийн төрсөн дүү нь найзтайгаа хамт эгчийгээ боож хөнөөгөөд хэргийн ул мөрөө устгахаар гэрийг нь галдаад зугтсан байсан нь мөрдөн байцаалтын үед тогтоогдсон.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эгчийгээ хөнөөж, гэрийг нь галдсан этгээдэд бүх насаар нь хорих ял ногдуулав
Эгчийгээ хөнөөж, гэрийг нь галдсан этгээдэд бүх насаар нь хорих ял ногдуулав. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр болох “Саруул” хотхоны 112 дугаар байрны есөн давхарт өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 21-ний 00:01 цагт гал гарч, 27 настай бүсгүй амиа алдсан хэрэг гарсан. Мөн дөрвөн айлын тагт болон тус байрны орц галд өртсөн байдаг.

Цагдаа нар галын шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад санаатайгаар гал тавьсан нь тогтоогдсон юм. Тодруулбал, талийгаачийн төрсөн дүү нь найзтайгаа хамт эгчийгээ боож хөнөөгөөд хэргийн ул мөрөө устгахаар гэрийг нь галдаад зугтсан байсан нь мөрдөн байцаалтын үед тогтоогдсон.

Тэгвэл эл хэргийг үйлдсэн 20 настай Д.Б, 21 настай О.Э нарт холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн. Шүүх хуралд 11 хохирогч, хоёр иргэний нэхэмжлэгч оролцсон бөгөөд шүүхээс буруутай этгээдүүдэд бүх насаар нь хорих ял оноож, хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Хуваалцах