“Эгэл Алтай" хөтөлбөр үр дүнгээ өгч эхэлжээ
Боловсролын яамнаас МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, Шинжлэх ухааны боловсролын инновацын төвийн захирал Д.Улам-Оргихын "Шинэ ЭГЭЛ БҮХЭЛ арга зүй" төслийг лэмжин 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Мэдээллийн алба

Боловсролын яамнаас МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, Шинжлэх ухааны боловсролын инновацын төвийн захирал Д.Улам-Оргихын "Шинэ ЭГЭЛ БҮХЭЛ арга зүй" төслийг дэмжин 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Энэхүү хөтөлбөрийг Говь-Алтай аймаг бага боловсролдоо нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгчээ.“Багшийн үүрэг бол хөтөлбөрт хичээл заах бус хүүхэд бүрийг хөгжүүлэх явдал юм. Бид Монгол хүнээ хөгжүүлэх шинэ эгэл арга зүйг боловсролдоо нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэж тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд онцолжээ.
Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 1, 4 дүгээр сургууль, 6 дугаар цэцэрлэгт ажиллалаа. Хүүхэд бүр өөрийн удирдлагатайгаар сонирхолтойгоор суралцах боломжийг "Шинэ эгэл арга зүй", Эдүтэн, Пийрсон хөтөлбөрүүд олгож байна.


















