Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эгийн голын түүх” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын үндэсний түүхийн музейд "Эгийн голын түүх" нэртэй үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ үзэсгэлэнд хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн бүхий л цаг үетэй холбогдох үнэтэй ховор олдворуудыг дэлгэлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эгийн голын  түүх” үзэсгэлэн нээлтээ хийлээ
“Эгийн голын түүх” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний түүхийн музейд "Эгийн голын түүх" нэртэй үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ үзэсгэлэнд хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн бүхий л цаг үетэй холбогдох үнэтэй ховор олдворуудыг дэлгэлээ. Нийт 280 гаруй шинэ олдвор тавигдсан байна.

Эгийн голын хөндийд 1992 оноос эхлэн малтлага хийж эхэлсэн байдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Эгийн голын хөндийд цогц судалгаа шинжилгээ хийж, 400 гаруй олдвор олсноос хамгийн шилдэг олдворуудыг үзэсгэлэнд дэлгэжээ.

Хуваалцах