Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Египет, Израилийн удирдагчид уулзалт хийлээ

Египетийн Ерөнхийлөгч Адбул Фаттах аль-Сиси, Израилийн Ерөнхий сайд Нафталь Беннет нар Палестины болон бусад асуудал, Газын зурвас дахь сөргөлдөөний талаар нээлттэй уулзалт хийлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Египет, Израилийн удирдагчид уулзалт хийлээ
Египет, Израилийн удирдагчид уулзалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Египетийн Ерөнхийлөгч Адбул Фаттах аль-Сиси, Израилийн Ерөнхий сайд Нафталь Беннет нар Палестины болон бусад асуудал, Газын зурвас дахь сөргөлдөөний талаар нээлттэй уулзалт хийлээ.

Египет, Израилийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт өнгөрөгч арван жилийн хугацаанд анх удаагаа болж байгаагаараа онцлог юм. Өнгөрсөн 5 дугаар сард Израиль болон Палестины Хамас бүлэглэлийн хооронд зэвсэгт мөргөлдөөн үүссэн. Энэхүү зөрчилдөөнийг зогсооход Египет зуучлагчаар оролцсон юм.

Египетийн тал Израиль, Палестины гал зогсоох хэлэлцээрийг хэвээр үргэлжлүүлэхийн төлөө чармайлт гаргах, Газад энх тайвныг бий болгох, Палестинчуудад эдийн засгийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.

Хуваалцах