Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Египет, ОХУ хоорондын арилжааны нислэгүүдээ сэргээнэ

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин өчигдөр Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиситэй хийсэн хэлэлцээнийхээ дараа энэ тухай мэдэгджээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Египет, ОХУ хоорондын арилжааны нислэгүүдээ сэргээнэ
Египет, ОХУ хоорондын арилжааны нислэгүүдээ сэргээнэ. Зураг: МҮОНРТ

Египет, ОХУ тун удахгүй хоёр улсын хооронд арилжааны нислэгүүдээ сэргээнэ. ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин өчигдөр Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиситэй хийсэн хэлэлцээнийхээ дараа энэ тухай мэдэгджээ.

Хоёр улсын удирдагчид өчигдөр Сочи хотод байдаг “Русь” нэртэй амралт сувиллын газарт дээд хэмжээний уулзалт хийсэн юм. Москва, Каир хотын хоорондох шууд нислэг энэ оны дөрөвдүгээр сараас сэргэсэн. Төрийн тэргүүн нар энэ удаад, оросуудын ихээр зорчих сонирхолтой аялал жуулчлалын хотууд болох Хургада, Шарм-эш-Шейх рүү арилжааны нислэг үйлдэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцжээ.

Энд сануулахад, Синайн хойгийн дээр Оросын А321 онгоц сүйрсэн хэргийн улмаас 2015 оны 11 дүгээр сараас эхлэн Оросын онгоцууд Египет рүү нислэг үйлдэхээ зогсоосон. Мөн Египетийн “Эжипт Эйр” нисэх компанийн онгоцуудыг ОХУ хүлээж авахгүй байгаа юм.

“Исламын улс” бүлэг сөнөөснөө хүлээсэн А321 онгоцонд явсан 224 бүгд амь эрсэдсэн юм. Хоёр улсын хоорондох онгоцны нислэгийг сэргээх шийдвэр гарахын өмнө Египетийн нийслэлийн нисэх буудлын аюулгүй байдлын арга хэмжээг чангатгах үлэмж их ажил хийгдэж буй юм байна.

“Аюулгүй байдлын түвшнээ сайжруулахын тулд манай Египет нөхөд шаардлагатай бүхнийг хийж байгаагаа хэлж байна” гэж ОХУ-ын төрийн тэргүүн уулзалтынхаа дараа дурджээ. Үүний зэрэгцээ нислэг бүрэн сэргэсэн нөхцөлд Египетийг зорих аялал жуулчлалын урсгал 2-4 долоо хоногийн дотор бүрэн жигдрэх боломжтой гэж үзэж байгаагаа ОХУ-ын Аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо лхагва гарагт мэдээлсэн байна.

Хуваалцах