Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Египет улс гадна талдаа тамга бүхий 20 гаруй булш олжээ

Египет улсад археологичид гадна тамга бүхий 20 гаруй булш олсон байна. Эдгээр эртний олдвор маш сайн хадгалагдсан байгааг тус улсын албаныхан онцолжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Египет улс гадна талдаа тамга бүхий 20 гаруй булш олжээ
Египет улс гадна талдаа тамга бүхий 20 гаруй булш олжээ. Зураг: МҮОНРТ

Египет улсад археологичид гадна тамга бүхий 20 гаруй булш олсон байна. Эдгээр эртний олдвор маш сайн хадгалагдсан байгааг тус улсын албаныхан онцолжээ.

Энэ үнэт олдворууд Египетийн түүхийн яг аль үед хамаарагдах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Олдворын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх ням гарагт болох хэвлэлийн хурлын үеэр олон нийтэд өгөх байхаа гэсэн хүлээлт байна. Египетийн албаныхан гадна талдаа тамгатай эртний булшнуудыг өнгөрсөн жилүүдэд олж нээсэн хамгийн чухал, үнэт олдворуудын нэгт зүй ёсоор тооцогдож байгаа гэдгийг хэлж, хэд хэдэн зургийг олон нийтэд харуулжээ.

Нили мөрний баруун эрэгт байрлах Аль-Ассасиф гэх эртний оршуулгын газраас булшнуудыг олжээ. Энэ хэсэг газар нь эртний Тебес хотын нэг бүрэлдэхүүнд багтдаг байсан бол одоо Луксор хотод харьяалагддаг байна. Египетийг Фараонууд удирдаж байх үед Аль-Ассасифт язгууртан болон төрийн өндөр албан тушаалтнуудыг оршуулдаг байжээ. Энэ оршуулгын газрыг Манай Эриний өмнөх 1539 онд эхэлж Египетийн 18 дахь династигийн үед хамрагдана гэж судлаачид өмнө нь мэдээлж байсан юм.

Хуваалцах