Египет Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулна
Өнөөдөр Египетийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах комисс байгуулагдлаа.Египетийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Адли Мансур тус комиссыг байгуулах зарлигт өчигдөр гарын үсэг зурсан бөгөөд 10 шүүгч болон эрх зүйн шинжээчид тус бүрэлдэхүүнд багтсан аж. Иргэний нийгмийн байгууллагын 50 төлөөлөг
Мэдээллийн алба

Өнөөдөр Египетийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах комисс байгуулагдлаа.Египетийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Адли Мансур тус комиссыг байгуулах зарлигт өчигдөр гарын үсэг зурсан бөгөөд 10 шүүгч болон эрх зүйн шинжээчид тус бүрэлдэхүүнд багтсан аж. Иргэний нийгмийн байгууллагын 50 төлөөлөгч тус комиссын гаргасан саналуудыг хэлэлцэхээр болжээ. Эдгээр 50 төлөөлөгч комиссын өгсөн саналуудыг хэлэлцсэн баримт бичгээ төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчэд өргөн барихаар болсон байна.
Үндсэн хүүлийн маргаан үүсгэсэн зүйл ангиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш баримт бичгийг батлах асуудлаар бүх ард түмний санал хураалт энэ оны 11-р сард болно. Санал хурааснаас хойш хоёр долоо хоног өнгөрсний дараа парламентын, 1,5-2 сарын дараа Египетийн ерөнхийлөгчийн сонгууль явагдахаар болжээ.
Дашрамд дурьдахад Цэргийнхэн өнгөрсөн оны 12-р сард батлагдаж Египетийн нийгэмд маргаан үүсгэн өмнөх Үндсэн хуулийг хүчингүй болгосон юм.


















