Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Египет валют солилцооны уян хатан тогтолцоо нэвтрүүлж байна

Египет улс валют солилцооны уян хатан систем нэвтрүүлж, өөрийн үндэсний мөнгөн тэмдэгт фунтын америк доллартай харьцах ханшийг 32 хувиар бууруулснаар 13 фунт нь нэг америк доллартай тэнцэх боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Египет валют солилцооны уян хатан тогтолцоо нэвтрүүлж байна
Египет валют солилцооны уян хатан тогтолцоо нэвтрүүлж байна. Зураг: МҮОНРТ

Египет улс валют солилцооны уян хатан систем нэвтрүүлж, өөрийн үндэсний мөнгөн тэмдэгт фунтын америк доллартай харьцах ханшийг 32 хувиар бууруулснаар 13 фунт нь нэг америк доллартай тэнцэх боллоо.

Аюулгүй байдлын улмаас аялал жуулчлалын салбар нь уналтад ороод байгаа энэ үед Египет гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэхийн төлөө чармайлт гаргаж байгаа юм. Олон улсын валютын сан Египетэд 3 жилийн хугацаатай олгох 12 тэрбум америк долларын зээлийнхээ хариуд валютын тогтолцоондоо шинэчлэлт хийхийг удаа дараа шаардаж иржээ.

Үүний зэрэгцээ, Египетийн фунтын ханшийг сулруулснаар импортын бараа бүтээгдэхүүний ханш өсөж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байна.

Хуваалцах