Египетэд болсон үймээний үеэр хүмүүс амиа алдав
Египетэд шинэ Үндсэн хуулийн асуудлаар хоёр өдөр үргэлжилж буй бүх нийтийн санал асуулгын үеэр үймээн гарчээ. Учир нь Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсиг дэмжигчдийн тал болон цагдаагынхны хоорондын мөргөлдөөн үүсчээ. Мөргөлдөөний үеэр есөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Шинэ Үндсэн ху
Мэдээллийн алба

Египетэд шинэ Үндсэн хуулийн асуудлаар хоёр өдөр үргэлжилж буй бүх нийтийн санал асуулгын үеэр үймээн гарчээ. Учир нь Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсиг дэмжигчдийн тал болон цагдаагынхны хоорондын мөргөлдөөн үүсчээ. Мөргөлдөөний үеэр есөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Шинэ Үндсэн хууль нь Мурсиг түлхэн унахаас хэдэн сарын өмнө баталсан хуулийг өөрчилж байгаа ажээ.
Дашрамд дуулгахад, Мухаммед Мурсийг 2012 оны 12 сард үймээн дэгдээсэн жагсагчдад хүч хэрэглэж улмаар зургаан хүнийг хөнөөж, хэдэн зуун хүнийг шархдуулсан хэрэг оноогоод байгаа юм.


















