Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Египетэд мөргөлдөөний улмаас олон хүн амиа алдлаа

Экс ерөнхийлөгч Мохамед Мурсийг эсэргүүцэгчид болон дэмжигчдийн хооронд мөргөлдөөн үүссэнээс болж 50 гаруй хүн амиа алдаж, олон хүн шархадсан талаар Египетийн эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Египетэд мөргөлдөөний улмаас олон хүн амиа алдлаа
Египетэд мөргөлдөөний улмаас олон хүн амиа алдлаа. Зураг: МҮОНРТ

Экс ерөнхийлөгч Мохамед Мурсийг эсэргүүцэгчид болон дэмжигчдийн хооронд мөргөлдөөн үүссэнээс болж 50 гаруй хүн амиа алдаж, олон хүн шархадсан талаар Египетийн эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Ням гарагт Араб-Израилийн зөрчилдөөний 40 жилийн ойн баярыг тэмдэглэж өнгөрүүлсэн бөгөөд баяртай холбогдуулан дотоод хэргийн яамны сайд “Аравдугаар сарын зургааны баярт саад хийхийг оролдсон хэнийг ч зогсоох болно” гэдгээ мэдэгдсэн. Эх сурвалжуудын мэдээлснээр “Мусалман ахан дүүс” хөдөлгөөнийхөн уг баярын ажиллагаа шинэ жагсаал хийх шалтаг болно гэж үзэж байснаас цэргийн хүчнийхэн экс ерөнхийлөгч Мохамед Мурсигийн хэдэн зуун дэмжигчдийг Тахририйн талбай руу оруулаагүй байна. “Мусалман ахан дүүс” хөдөлгөөний 200 гаруй гишүүдийг хэргийн газраас баривчилжээ.

Хуваалцах