Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Египетийн эртний шарилаас матрын чулуужсан яс олджээ

Одоогоос 2400 жилийн өмнө амьдарч байсан Египет эрийн бунхныг Францын судлаачид нэлээд дээр үед олж илрүүлэн, Лилль хотын байгалийн түүхийн музейн үзвэр болгожээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Египетийн эртний шарилаас матрын чулуужсан яс олджээ
Египетийн эртний шарилаас матрын чулуужсан яс олджээ. Зураг: МҮОНРТ

Одоогоос 2400 жилийн өмнө амьдарч байсан Египет эрийн бунхныг Францын судлаачид нэлээд дээр үед олж илрүүлэн, Лилль хотын байгалийн түүхийн музейн үзвэр болгожээ.

Гэвч олдворыг нэлээд хожуу Францын эмнэлгийн лабораторид шинжлэхэд урьд нь мэдэгдэж байгаагүй ер бусын бунхан байсан нь тогтоогдсон байна.

Тодруулбал, муммиг Тебес хотын булшнаас гарган авсан бөгөөд хүнийг дангаар нь занданшуулалгүй, матартай хамт оршуулсан байсныг Саленгрогийн эмнэлгийн судлаачид нээжээ.

Хуваалцах