Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Египетийн хөл хорио үргэлжилж байна

Египетийн хөл хорио үргэлжилж байна

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Египетийн хөл хорио үргэлжилж байна
Египетийн хөл хорио үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Египетийн Александр хотод өчигдөр шөнөөс эхлэн хөл хорио тогтоогоод байгаа юм. Цагдаа, аюулгүй байдлыг хамгаалах байгууллагын төлөөлөгчид хяналт хамгаалалт хорио тогтоогоод байгаа бүсэд хяналт шалгалт хийж байгаа аж. Албан тушаалаасаа зайлуулагдсан төрийн тэргүүн асан Мухаммед Мурсиг дэмжигч олноор бүрдсэн хоёр ч бүлгийг тараахын тулд цагдаагийн хүчин, танк, хуягт машин, техник хэрэглэсэн юм. Харин энэ байдлаас болж Египетийн нийслэл Кайр болон бусад хотуудад иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн гаарах болжээ. Үүнтэй холбогдуулан тус улсын түр засгийн газар сарын хугацаатай хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан. Египетэд улс төрийн тогтворгүй байдал үүссэн цагаас хойш өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд нийтдээ 278 хүн амь насаараа хохирсон гэсэн мэдээллийг холбогдох байгууллагууд өгч байна.

Хуваалцах