Египетийн мөргөлдөөн ширүүснэ
Албан тушаалаасаа хөөн зайлуулагдаж, террорист ажиллагааг удирдсан гэх хэрэгт шүүхийн өмнө татагдаад байгаа Египетийн ерөнхиийлөгч асан Мухаммед Мурсиг дэмжигч оюутнуудын жагсаалыг тус улсын цагдаа хуулийн хүчнийхэн тараахыг оролджээ.
Мэдээллийн алба

Албан тушаалаасаа хөөгдөж, террорист ажиллагааг удирдсан гэх хэрэгт буруутгагдаад байгаа Египетийн ерөнхиийлөгч асан Мухаммед Мурсиг дэмжигч оюутнуудын жагсаалыг тус улсын цагдаа хуулийн хүчнийхэн тараахыг оролджээ.
Кайр хотын Айн Шам их сургуулийн өмнө эхэлсэн оюутнуудын жагсаал батлан хамгаалахын яамны зүг хөдөлсөн тул засгийн газрын байранд хүрэхээс нь өмнө ийнхүү зогсоох арга хэмжээг авчээ.
Ал Азхар их сургуулийн оюутнууд Мухаммед Мурсиг хүчтэй дэмждэг төдийгүй одоогийн эрх баригчдын авч хэрэгжүүлж байгаа шийдвэрийг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулдаг боловч эрх баригчид үүнийг нь саатуулах, тасалдуулах арга хэмжээ авсаар байна.
Энэ удаад цагдаа хүчний байгууллагын төлөөлөгчдийн эсрэг мод чулуу шидсэн оюутнуудын жагсаалыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсэн гэсэн мэдээллийг өгчээ.
Ням гарагт Египетийн шүүх байгууллага шинээр батлагдсан жагсаал цуглааны тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр улс төрийн идэвхтэн гурван ч залууг хорих шийтгэл ноогдуулах тогтоолыг баталжээ.


















