Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Египетийн пирамидийг дотроос нь барьж эхэлсэн

Их Британийн барилгын инженер Питер Жеймс Египетийн пирамидуудыг гадна талаас нь биш дотроос барьж эхэлсэн гэсэн дүгнэлт хийжээ. CintecInternational компанийн захирал тэрбээр компанийнхаа ажилтнуудын хамтаар Египетийн пирамидуудыг сэргээн босгох ажилд 20 жилийн турш туслажээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Египетийн пирамидийг дотроос нь барьж эхэлсэн
Египетийн пирамидийг дотроос нь барьж эхэлсэн. Зураг: МҮОНРТ

Их Британийн барилгын инженер Питер Жеймс Египетийн пирамидуудыг гадна талаас нь биш дотроос барьж эхэлсэн гэсэн дүгнэлт хийжээ.

CintecInternational компанийн захирал тэрбээр компанийнхаа ажилтнуудын хамтаар Египетийн пирамидуудыг сэргээн босгох ажилд 20 жилийн турш туслажээ.

Египетэд 1992 онд хүчтэй газар хөдлөлт болсны дараа Питер Жеймсийг урьсан байна.

Түүний үзэж байгаагаар том дөрвөлжин чулуун хавтан нь пирамидын өнгөн хэсэг болох зөвхөн 10 хувийг эзлэх бөгөөд үлдсэн 90 хувийг гантиг чулуун хавтан эзлэх гэнэ.

Питер Жеймс пирамидыг дотор талаас нь жирийн чулуун хавтангаар барьж эхэлсэн гэж тайлбарлаж байна.

Хуваалцах