Египетийн шинэ үндсэн хууль дэмжигдлээ
Египетэд шинэ Үндсэн хуулийн төслийн талаарх бүх нийтийн санал асуулга болж 95 хувь нь дэмжлээ. Санал өгөх эрхтэй иргэдийн 55 хувь нь оролцсон байна. Хуульд иргэний Засгийн оролцоог түлхүү оруулж, лалын шариатын хуулийг хязгаарласан заалт оржээ.
Мэдээллийн алба

Гэвч энэ шинэ Үндсэн хуулийн асуудлаар хоёр өдөр үргэлжилж буй бүх нийтийн санал асуулгын үеэр есөн хүн амиа алдсан юм. Учир нь Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсиг дэмжигчдийн тал болон цагдаагийнхны хоорондын мөргөлдөөн үүссэн. Шинэ үндсэн хууль нь Мурсиг түлхэн унахаас хэдэн сарын өмнө баталсан хуулийг өөрчилсөн юм. 1971 оны Үндсэн хуулийг үндэслэсэн шинэ Үндсэн хууль нь 234 зүйл ангитай байжээ.