Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Египетийн шүүгч авлигын хэргээр эрүүгийн шүүхэд татагджээ

Египетийн шүүгч эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан хэргээр өөр таван хүний хамт Александр хотын эрүүгийн шүүхэд татагдав. Хэрэгт холбогдсон шүүгч нь

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Египетийн шүүгч авлигын хэргээр эрүүгийн шүүхэд татагджээ
Египетийн шүүгч авлигын хэргээр эрүүгийн шүүхэд татагджээ. Зураг: МҮОНРТ

Египетийн шүүгч эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан хэргээр өөр таван хүний хамт Александр хотын эрүүгийн шүүхэд татагдав. Хэрэгт холбогдсон шүүгч нь мансууруулах бодис хадгалсан гэмт хэрэгт холбогдогчоос 650 мянган египт фунтын хээл хахууль авсан үйлдэлд буруутгагдаж байгааг тус улсын прокурорын байгууллага мэдэгджээ.

Шүүгч албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасныг Египетийн Хууль зүйн сайд хүлээн авсан байна. Өнгөрсөн долоо хоногт Египетийн бас нэг шүүгч 69 кг каннабис хадгалсан хэргээр эрүүгийн шүүхэд татагдсан байна.

Хуваалцах