Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Египетийн үймээн улам даамжирч магадгүй боллоо

Египетийн үймээн улам даамжирч магадгүй боллоо

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Египетийн үймээн улам даамжирч магадгүй боллоо
Египетийн үймээн улам даамжирч магадгүй боллоо. Зураг: МҮОНРТ

Үймээн самуунтай байгаа Египет улсад байдал цааш улам л муудах хандлагатай байна. Тус улсын ерөнхийлөгч асан Хосни Мубаракыг шоронгоос чөлөөлөх тухай шүүхийн анхан шатны шийдвэр гарчээ. Өдгөө 85 настай түүнийг 2011 оны 4-р сараас хойш баривчлан саатуулаад байсан бөгөөд өнгөрсөн оны 6-р сард тус улсын шүүхийн шийдвэрээр бүх насаар нь хорих ял оноосон юм. Түүнийг хоёр жилийн өмнө Арабын хувьсгалын үеэр Хосни Мубаракын дэглэмийг эсэргүүцсэн олон мянган жагсагчдын амийг хөнөөсөн хэрэгт буруутгасан юм. Түүнээс гадна авилгал, хээл хахуулийн хэрэгт мөн холбогдсон ажээ. Түүний дарангуйллыг эсэргүүцэгчид өнгөрсөн 7-р сард суудлаасаа буусан Мухамед Мурсиг Египетийн ээлжит Ерөнхийлөгчөөр сонгосон ч мөн л цэргийн эргэлт хийж огцруулснаас хойш үймээн самуун дээд цэгтээ хүрч, Арабын хувьсгалаас дутахааргүй олон зуун хүний аминд хүрж байгааг олон улсын хэвлэл мэдээллийнхэн тэмдэглэж байна. Байдал ийм таагүй байхад Хосни Мубаракыг суллах тухай мэдээ гарсан нь үймээнийг цааш улам л даамжруулах болно гэж ажиглагчид үзэж байна.

Хуваалцах