Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Египетийн үймээнээс болж 18 хүн амиа алджээ

Египетийн төрийг удаан хугацаанд барьж байсан удирдагч Хосни Мубаракийг түлхэн унагаж, үймээн дэгдээсний дөрвөн жилийн ойг тэмдэглэх үеэр цагдаагийнхан болоод жагсагчдын хооронд сөргөлдөөн гарч 18 хүн амиа алджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Египетийн үймээнээс болж 18 хүн амиа алджээ
Египетийн үймээнээс болж 18 хүн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Египетийн төрийг удаан хугацаанд барьж байсан удирдагч Хосни Мубаракийг түлхэн унагаж, үймээн дэгдээсний дөрвөн жилийн ойг тэмдэглэх үеэр цагдаагийнхан болоод жагсагчдын хооронд сөргөлдөөн гарч 18 хүн амиа алджээ. Нас барагсдын гурав нь цагдаагийн ажилтан байсан талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Цагдаа нар Каир хотын гол байршлуудын хамгаалалтыг чангатгаж, бүслэлт явуулахад жагсагчид дайрч эхэлжээ.

Үймээний үеэр 400 гаруй хүнийг баривчилсан ажээ. Өнгөрсөн жил мөн ийм сөргөлдөөн гарч, олон хүний аминд хүрч байсан билээ.

Хуваалцах