Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Египетийн зоогийн газарт робот ашиглаж эхэлжээ

Египетийн нийслэл Кайр хотын Кимбо нэртэй зоогийн газрынхан цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлчилгээндээ робот ашиглаж эхэлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Египетийн зоогийн газарт робот ашиглаж эхэлжээ
Египетийн зоогийн газарт робот ашиглаж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Египетийн нийслэл Кайр хотын Кимбо нэртэй зоогийн газрынхан цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлчилгээндээ робот ашиглаж эхэлсэн байна. Зоогийн газрын эзэн ОмарИсмайл шинэ коронавирусний халдвараас айлгүйгээр үйлчлүүлэх боломжтойг батлан харуулахын тулд Мозо нэртэй энэхүү роботыг ажиллуулж байгаа юм байна.

Цар тахлын эхний үед Египетийн эрх баригчдын шийдвэрээр тус улсын зоогийн газар, кафе, худалдааны төвүүд бүгд хаалгаа барьсан. Харин одоо кафе, зоогийн газрын үйл ажиллагааг сэргээгээд байгаа ч тодорхой цагийн хязгаарлалт тогтоож өгчээ.

Мөн үйлчлүүлэгчдийн тоог ч хүн хоорондын зай барих зөвлөмжийн дагуу цөөлөх шаардлага тавьсан байгаа юм. Хэдийгээр хорио цээрийн дэглэмээ ийнхүү сулруулсан ч Египетийн иргэд халдвар авахаас болгоомжлон зоогийн газраар үйлчлүүлэх нь багасаад байгаа юм.

Тиймээс КимборестораныханМозо роботыг ашиглаж эхэлснээр тус роботоор үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүсийн тоо ч өдрөөс өдөрт нэмэгджээ.

Египетийн бизнесменүүд Саудын Араб, Арабын нэгдсэн Эмирт улсууд дахь зоогийн газрууддаа ийм төрлийн робот ашиглахаар төлөвлөж байгаа юм байна.

Хуваалцах