Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Египтийн үймээн даамжирлаа

Лалын шашинтны Рамадан сарын мөргөл дуусахтай зэрэгцээд Египтийн үймээн дахин үргэлжилж байна. Өчигдөр, нийслэл Каир хотын Рабаах аль-Адавия талбай дээр Мурсиг дэмжигчид түр засгийн газрынхны эсрэг шаардлага тавьж, жагссан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Египтийн үймээн даамжирлаа
Египтийн үймээн даамжирлаа. Зураг: МҮОНРТ

Лалын шашинтны Рамадан сарын мөргөл дуусахтай зэрэгцээд Египтийн үймээн дахин үргэлжилж байна. Өчигдөр, нийслэл Каир хотын Рабаах аль-Адавия талбай дээр Мурсиг дэмжигчид түр засгийн газрынхны эсрэг шаардлага тавьж, жагссан байна. Тэд Мухамед Мурсиг цэргийн эргэлтээр огцруулсан армийн удирдагч Абдель Фаттах Аль-Сисиг дарангуйлагч, яргачин гэж хашгиран, Мурсиг эргэн албан тушаалд нь аваачихаас нааш тэмцлээ зогсоохгүй гэж байгаа аж. Жагсагчид энэ удаад эмэгтэйчүүд, хүүхдүүдээр эгнээгээ тэлсэн нь байдлыг улам муутгаж байна гэж ажиглагчид үзэж байна. Учир нь жагсагчид болоод цэргийнхний хооронд мөргөлдөөн үүсэх үеэр тэдний амь нас, эрүүл мэндийг хэрхэн хамгаалах нь тодорхойгүй байгаа юм. Лалын шашинтны мөргөлийн дараагаар цэргийнхэн жагсагчдыг хүч хэрэглэн тараахаар болсон боловч гэж байсан боловч байдал хурцадсан тохиолдолд үймээний золиос нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байх тул азнасан аж. АНУ, Европын холбооны төлөөлөгчид Египтийн үймээнийг намжаахаар, 2 талын хооронд зөвшилцлийн хэлэлцээ хийхийг уриалсан ч Мурсиг дэмжигчид ямар ч зөвшилцөл байхгүй, шаардлагыг нь биелүүл гэдэг хатуу байр суурин дээр зогсоод байгаа юм.

Хуваалцах