Египтийн засгийн газар олон улсын оролцоог хүслээ
Орон нутагт гарч байгаа үймээнийг намжаахын тулд Египтийн засгийн засгийн олон улсын оролцоог хүсээд байна.
Мэдээллийн алба

Орон нутагт гарч байгаа үймээнийг намжаахын тулд Египтийн засгийн засгийн олон улсын оролцоог хүсээд байна. Мурсиг дэмжигч лалын ахан дүүсийн нам болон цэргнийнхэн зөвшилцөлд хүрэх яриа хэлэлцээг эхлүүлжээ. Мурсиг дэмжигчид хаалттай болж байгаа уг хэлэлцээ бүрэн дүүрэн зөвшилцөлд хүрж чадахгүй хэмээн үзэж байгаа аж. Тэд Египтийн Ерөнхийлөгч асан Мухамед Мурсиг албан тушаалд суулгах хүртэл тэмцлээ зогсоохгүй гэж мэдэгдээд байна. Харин цэргийнхэн тэднийг сайн дураараа тарахгүй бол хүч хэрэглэн тараана гэдгээ мэдэгдсэн. “Хэрвээ жагсагчид тэмцлээ зогсоовол тус улсын шинэ Ерөнхийлөгчийн сонгуульд Лалын ахан дүүс намыг оролцуулах” тухай зөвшилцлийн саналыг цэргийнхэн Лалын ахан дүүс намынханд тавиад байгаа аж . 2 талын зөвшилцлийн яриа хэлэлцээ үргэлжилсээр байгаа юм. Олон улсын ажиглагчдын үзэж байгаагаар 2 тал хоёулаа асуудлыг эв зүйгээр шийдэхийг хүсэж байгаа ч, тэдний зорилго нэгдэхгүй учир зөвшилцөлд хүрж чадах эсэх нь эргэлзээтэй байна гэжээ. Энэ хэлэлцээний үр дүн Лалын ахан дүүс намын зарим хоригдсон гишүүд болоод Мухамед Мурсигийн талд асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь хүмүүсийн анхаарлыг татсан асуулт хэвээр үлдэж байна.


















