Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эйфелийн цамхагийн талаарх сонирхолтой баримтууд

Дэлхий дахины гайхамшигт бүтээлүүдийн нэг болох Эйфелийн цамхаг баригдсанаасаа хойш өдгөө 126 жил болж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эйфелийн цамхагийн талаарх сонирхолтой баримтууд
Эйфелийн цамхагийн талаарх сонирхолтой баримтууд. Зураг: МҮОНРТ

Дэлхий дахины гайхамшигт бүтээлүүдийн нэг болох Эйфелийн цамхаг баригдсанаасаа хойш өдгөө 126 жил болж байна.

Францын Засгийн газраас 1884 онд Францын Их Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 1889 онд "Дэлхийн үзэсгэлэн яармаг"-ийг зохион байгуулахаар болжээ. Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь уран бүтээлчдийн дунд зарласан уралдаан бөгөөд тус уралдаанд шалгарсан загвараар Эйфелийн цамхагийг босгосон байна.

81 давхар барилгатай тэнцэх хэмжээний өндөр буюу орой дээрх антенныг нь оруулаад 324 м өндөр Эйфелийн цамхагийг барих ажлыг 1887 оноос эхлүүлж нийт хоёр жил хоёр сарын хугацаанд барьж 1889 оны гуравдугаар сарын 31-нд ашиглалтад оруулж байжээ.

Дэлхийн олон орны жуулчдын харааг булаасан Эйфелийн цамхаг 7300 - 10.000 тонн жинтэй ба долоон жил тутам өнгийг нь сэргээж 50 - 60 тонн будгаар буддаг байна.

Эйфелийн цамхагийг дуурайлган хийсэн жижиг хувилбарууд нь АНУ, БНХАУ, Румын, Болгари, Казакстан, Дани зэрэг дэлхийн олон оронд байдаг.

Хуваалцах