Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эйнштейний Харьцангуйн ерөнхий онолын гар бичмэлийг нийтэд дэлгэлээ

тус үзэсгэлэнгээс Эйнштейний таталцлын долгионы тухай судалгааны ажил, түүнд Нобелийн шагнал хүртээсэн гэрчилгээ, медаль зэргийг сонирхох боломжтой аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эйнштейний Харьцангуйн ерөнхий онолын гар бичмэлийг нийтэд дэлгэлээ
Эйнштейний Харьцангуйн ерөнхий онолын гар бичмэлийг нийтэд дэлгэлээ. Зураг: МҮОНРТ

Альберт Эйнштейний Харьцангуйн ерөнхий онолын гар бичмэлийн нэгээхэн хэсгийг БНХАУ-ын Шанхай хотноо дэлгэсэн талаар CCTV мэдээллээ. Нэрт эрдэмтний мэндэлсний 140 жилийн ойд зориулан энэ сарын 1-22-ны хооронд зохион байгуулж буй дээрх үзэсгэлэнд Израилийн нийслэл Иерусалим хотын Еврей их сургуульд хадгалагдан үлдсэн их эрдэмтний гар бичмэл, судалгааны ажлууд, бичиг захидал зэргийг нийтэд дэлгэжээ.

Мөн тус үзэсгэлэнгээс Эйнштейний таталцлын долгионы тухай судалгааны ажил, түүнд Нобелийн шагнал хүртээсэн гэрчилгээ, медаль зэргийг сонирхох боломжтой аж.

Иерусалимын Еврей их сургуулийг үндэслэсэн хүмүүсийн нэг болох Эйнштейн судалгааны ажлуудаа тус их сургуульд өргөн барьжээ. Өдгөө Эйнштейн холбоотой 80 гаруй мянган эд зүйл хадгалагдаж байгаа юм.

Хуваалцах