Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эх баригчдын олон улсын семнар болж байна

Эх барих эмэгтэйчүүдийн "Эхо оношлогоо" сэдэвт Олон улсын сургалт есдүгээр сарын 10-аас амжилттай зохион байгуулагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эх баригчдын олон улсын семнар болж байна
Эх баригчдын олон улсын семнар болж байна. Зураг: МҮОНРТ

Монголын хэт авиа оношилгооны нийгэмлэг, Дэлхийн хэт авиа оношилгооны нийгэмлэгүүдийн холбооны Монгол дахь сургалтын төв, АШУҮИС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхим, Нийслэлийн өргөө амаржих газрын хамтран зохион байгуулж буй Эх барих эмэгтэйчүүдийн "Эхо оношлогоо" сэдэвт Олон улсын сургалт есдүгээр сарын 10-аас амжилттай зохион байгуулагдаж байна.

Тус сургалтад 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, эрүүл мэндийн нэгдэлүүдийн эмч нар оролцож байна.

Сургалтад Дэлхийн хэт авиа оношилгооны нийгэмлэгүүдийн холбооны шугамаар уригдан ирсэн "Тай Чей" их сургуулийн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн професор, доктор Peter C.Hsieh орчин үеийн Эх барих эмэгтэйчүүдийн хэт авиа оношилгооны ургын тархины гажиг, зүрхний цахилгаан бичлэг сэдвүүдээр лекц уншиж байна.

Хуваалцах