Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Эх дэлхийн цаг"-т нэгдээрэй

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг 2007 оноос эхлэн зохион байгуулж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эх дэлхийн цаг"-т нэгдээрэй
"Эх дэлхийн цаг"-т нэгдээрэй. Зураг: МҮОНРТ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг 2007 оноос эхлэн зохион байгуулж, манай улс 2010 оноос жил бүр оролцож байна.

"Эх дэлхийн цаг” хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүн нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд ингэснээр хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулж чадах юм.

Дэлхийн хүмүүсийг нэг өдөр, нэг цагт, нэг зорилгын төлөө нэгтгэж чаддаг цорын ганц хөдөлгөөн "Эх дэлхийн цаг"-т та ч бас нэгдээрэй. "Эх дэлхийн цаг" хөдөлгөөн өнөөдөр 20:30-21:30 цагийн хооронд үргэлжилнэ.

Хуваалцах