“Эх голомтын илч” ХХК-д төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байна
Эрчим хүчний зохицуулалтын хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу орон нутгийн дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техник, санхүү эдийн засгийн үйл ажиллагааг холбогдох
Мэдээллийн алба

Эрчим хүчний зохицуулалтын хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу орон нутгийн дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техник, санхүү эдийн засгийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хорооноос томилогдсон шалгалтын бүрэлдэхүүн Архангай аймгийн "Эх голомтын илч" ХХК-д 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн хяналт шалгалт хийж байна.

Энэхүү хяналт шалгалтаар "Эх голомтын илч" ХХК-ийн их засвар, хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлийн ажил, тэдгээрийн үр өгөөжийн тооцоолол, дулаан түгээх сүлжээний горим тохируулгаар хэрэгжүүлсэн ажлуудад үнэлгээ дүгнэлт өгөх юм. Мөн түүнчлэн тус компани үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол, шийдвэрийг мөрдөж буй байдалд давхар хяналт шалгалт явуулж байна гэж Эрчим Хүчний зохицуулах хорооноос мэдээлээ.


















