Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эх имж үхэхийнхээ өмнө зулзагандаа хүрэхийг хүсчээ

Өнгөрсөн жилийн эхээр Австралийн гэрэл зурагчин Эван Свицерийн гэрэл зургийн хальснаа буулгасан сэтгэл хөдөлгөм нэгэн дүр зургийг хүмүүс гайхшрах, өрөвдөх сэтгэлээр хүлээн авсан байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эх имж үхэхийнхээ өмнө зулзагандаа хүрэхийг хүсчээ
Эх имж үхэхийнхээ өмнө зулзагандаа хүрэхийг хүсчээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн жилийн эхээр Австралийн гэрэл зурагчин Эван Свицерийн гэрэл зургийн хальснаа буулгасан сэтгэл хөдөлгөм нэгэн дүр зургийг хүмүүс гайхшрах, өрөвдөх сэтгэлээр хүлээн авсан байдаг.

Тэрээр нэгэн өглөө цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явахдаа имжний дуу сонссон байна. Түүнийг очиход гурван имж байсан бөгөөд зурагчин тэдгээр гурван имжийг эрэгчин, эмэгчин, зулзага байна гэдгийг төвөггүй ойлгосон байна. Гэвч эмэгчин имжийн бие нь их муудсан харагдсан тул тэрбээр буцаж яваад тусламж дуудахын зэрэгцээ өөрийнхөө зургийн аппаратыг авч ирэхээ ч мартсангүй.

Харин түүнийг ирэх мөчид сэтгэлийг нь хөдөлгөсөн гайхалтай зүйл болж. Энэ талаар гэрэл зурагчин “Тэрийг хараад би үнэхээр шоконд орсон. Тэд яг л хүмүүс шиг байсан. Эрэгтэй имж нь газарт унасан эмэгчин имжийг толгойноос нь өргөж босгохыг оролдож байсан. Бас хүзүүгээр нь тэврээд өөртөө нааж байсан. Харин эмэгчин имж үхэхээсээ өмнө хүүхэддээ хүрэхийг хүсч буй хүн шиг л зулзагандаа хүрсэн. Үнэхээр сэтгэл шимшрүүлж байсан” хэмээн ярьсан байдаг.

Хуваалцах