Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөтгөлийн ажил дуусчээ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөтгөлийн барилгын ажил дуусч, дотоод заслын ажил эхлээд байгаа юм. Үүнтэй зэрэгцэн тус төвд 2.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий зүрхний оношлогооны аппаратыг суурилуулжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөтгөлийн ажил дуусчээ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөтгөлийн ажил дуусчээ. Зураг: МҮОНРТ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөтгөлийн барилгын ажил дуусч, дотоод заслын ажил эхлээд байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн тус төвд 2.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий зүрхний оношлогооны аппаратыг суурилуулжээ.

Ингэснээр бүх төрлийн өвчнийг Монголдоо оношлох боломж бүрджээ.

Эл эмнэлэг зургаан давхар бөгөөд нэгдүгээр давхарт нь компьютер оношлогоо, томографийн тасаг, хоёрдугаар давхарт нь хагалгааны тасаг ажиллах юм.

Харин гуравдугаар давхарт нь нярайн эрчимт эмчилгээ, дөрөв, таван давхарт цусны эмгэг, хавдрын судалгааны төвийг нээжээ.

Хуваалцах