Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах сургалт хийлээ

Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн түвшин өндөртэй аймагт хариу арга хэмжээ авах, дэмжлэгт хяналт хийх ажлын хүрээнд Завхан аймгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах сургалт хийлээ
Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах сургалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн түвшин өндөртэй аймагт хариу арга хэмжээ авах, дэмжлэгт хяналт хийх ажлын хүрээнд Завхан аймгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулжээ.

Энэ ажлын хүрээнд ЭХЭМҮТ-ийн ТСА-ны дарга Т.Гантуяа, их эмч Г.Батзул нар тус аймгийн ЭМГ-ын дарга Ч.Дэмчигсүрэн, ЭТҮ-ний хэлтсийн дарга Д.Ганчимэг, ХШҮДА хариуцсан мэргэжилтэн П.Баярцэцэг, Эх барихын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Э.Сүгжлхам, АНЭ-ийн чанарын менежер Ц.Цэндсүрэн нартай уулзаж, дэмжлэгт хяналтын зорилгыг танилцуулан, “Монгол Улс дахь эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судалгаа-II”, “Статистикийн үзүүлэлт тооцох арга аргачлал, түүнийг ашиглах гарын авлага” 6 боть, “Монгол Улс дахь нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эхийн эндэгдлийн ялгавартай байдал, нөлөөлж буй хүчин зүйлс” зэрэг номыг гардуулан өгсөн байна.

ЭХЭМҮТ-ийн ТСА-наас мэдээ, мэдээллийг эргэн мэдээлэх, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд тус аймгийн ЭМГ, АНЭ, сумдын эмч, мэргэжилтнүүдэд “Монгол Улс дахь эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдал, төрөлхийн хөгжлийн гажгийн тархварзүйн бүрдэл судлагаа-II” номын тухай, Завхан аймгийн хүүхдийн эндэгдэлд хийсэн судалгааг танилцуулжээ. ЭМС-ын 450, 139, 224, 244, 333 тоот тушаалын биелэлт, програм хангамжид мэдээг үнэн зөв, гүйцэд оруулсан байдал, мэдээллийн бодит байдалд хяналт хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлсэн. Тандалт судалгааны албаны дарга Т.Гантуяа “Эх, хүүхдийн өвчлөл эндэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, судлагааны арга зүйд суралцах” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Хуваалцах