Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ЕХ-ны гишүүн орнуудын төлөөлөгчид “Брексит”-ийн гэрээтэй танилцаж байна

Зул сарын баярын өдөр Европчуудын хувьд амралтын өдөр байдаг. Харин Европын Холбооны гишүүн орнуудын байнгын төлөөлөгчид энэ өдөр Брюссельд "Брексит"-ийн гэрээний заалтуудтай нарийн танилцсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЕХ-ны гишүүн орнуудын төлөөлөгчид “Брексит”-ийн гэрээтэй танилцаж байна
ЕХ-ны гишүүн орнуудын төлөөлөгчид “Брексит”-ийн гэрээтэй танилцаж байна. Зураг: МҮОНРТ

Зул сарын баярын өдөр Европчуудын хувьд амралтын өдөр байдаг. Харин Европын Холбооны гишүүн орнуудын байнгын төлөөлөгчид энэ өдөр Брюссельд "Брексит"-ийн гэрээний заалтуудтай нарийн танилцсан байна.

Их Британитай Европын Холбоог төлөөлж хэлэлцээнд орсон МишельБарньегийн удирдлага дор дипломатууд энэ гэрээг заалт нэг бүрээр нь судалж байгаа бөгөөд энэ үйл явц хэдэн өдөр үргэлжлэхээр байна. Их Британи Европын Холбооны гэрээг хүчин төгөлдөр болгохын тулд гишүүн бүх улс орон дэмжсэн байх ёстой. Их Британийн хувьд энэ сарын 30 гэхэд парламентаараа соёрхон батлахаар төлөвлөсөн байна.

Харин Европарламент энэ ондоо амжихгүйгээ илэрхийлж байна. Тиймээс шинэ оны эхний өдрөөс Европын холбоо, Их Британи түр дэглэмээр түншлэнэ гэсэн үг юм.

Хуваалцах