Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эх нялхасын уулзварт томоохон осол боллоо

Дөнгөж сая Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хажуугаар МҮОНРТ-ийн дэргэдүүр өгсөх замын уулзварт томоохон осол боллоо. Т

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эх нялхасын уулзварт томоохон осол боллоо
Эх нялхасын уулзварт томоохон осол боллоо. Зураг: МҮОНРТ

Дөнгөж сая Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хажуугаар МҮОНРТ-ийн дэргэдүүр өгсөх замын уулзварт томоохон осол боллоо. Тодруулбал, зуурмагийн, суудлын, портер маркийн автомашинууд осол гаргаж, зуурмагийн машин нэг талаараа унаж, портер ЭХЭМҮТ-ийн хашааг цөмлөн орсон байдалтай байсан юм. Ослын газарт ОБЕГ-ын аврах 10 дугаар ангийнхан шуурхай ажиллаж байгаа бөгөөд яг одоогийн байдлаар зуурмагийн машиныг кранаар татаж ажил явагдаж байна. Түүнчлэн түргэн тусламж осолд орсон иргэдийг авч явсан гэж эх сурвалжууд ярьж байгаа юм. Мэргэжлийн байгууллагынхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд тодорхой мэдээллийг бид эргэн мэдээллэх болно.

Хуваалцах