Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Эх нялхсын эндэгдлийг бууруулна

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/35 дугаар за­хирамжаар “Эх, хүүхдийн эрүүл мэн­дийг дэмжих жил”-ийн аж­лыг зохион байгуулахаар бол­лоо. Энэ хүрээнд нийслэлд амь­дарч байгаа нэн ядуу, орон гэр­гүй, түр оршин суугчид, хөгж­лийн бэрхшээлтэй, зо­рилтот бүлгийн эхчүүд, эмэг­тэйчүүд, хүүхдийн бүртгэл с

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эх нялхсын эндэгдлийг бууруулна
Эх нялхсын эндэгдлийг бууруулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/35 дугаар за­хирамжаар “Эх, хүүхдийн эрүүл мэн­дийг дэмжих жил”-ийн аж­лыг зохион байгуулахаар бол­лоо.

Энэ хүрээнд нийслэлд амь­дарч байгаа нэн ядуу, орон гэр­гүй, түр оршин суугчид, хөгж­лийн бэрхшээлтэй, зо­рилтот бүлгийн эхчүүд, эмэг­тэйчүүд, хүүхдийн бүртгэл су­далгааг шинэчлэн гаргаж, эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн даатгалд хамруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

Мөн цэцэрлэг, ЕБС, их дээд сургуулиудын эмч нарт эрүүл мэндийн тусламж үйл­чилгээ үзүүлэх мэдлэг, чад­варыг нь дээшлүүлж, ажлын үр дүнг тооцох юм.

Ха­рин дүүргийн Засаг дарга нар дүүргийнхээ онцлогт уял­дуу­лан хийх ажил, хүрэх үр дүн­гээ тусгасан бодитой ажил тө­лөвлөж хэрэгжүүлэхээр бол­жээ.

Хуваалцах