Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эх орны хишиг” мөнгийг завшсан болохыг тогтоожээ

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Цагдаагийн ахмад Н.Төгсбаяраас тодруулснаа хүргэж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эх орны хишиг” мөнгийг завшсан болохыг тогтоожээ
“Эх орны хишиг” мөнгийг завшсан болохыг тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Улсаас их хэмжээний мөнгө завшсан төрийн албан хаагчдыг цагдан хорьсон байна. Тодруулбал Баян-Өлгий аймгийн эрх бүхий албан тушаалтан н.Галамхан нарын хүмүүс иргэдэд улсаас олгож байсан “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг, 50, 70, 20 мянган төгрөгийг хуурамч бичиг баримт үйлдэн завшсан болох нь тогтоогджээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн “Хадгаламж”, “Хаан”, “Төрийн банк” –ны зарим теллерийг шалгаж байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Цагдаагийн ахмад Н.Төгсбаяраас тодруулснаа хүргэе.

Түлхүүр үг:халамж
Хуваалцах