Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Эх орон 36” хөтөлбөр хэрэгжүүлжээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон ХАХНХ-н сайд С.Эрдэнийн санаачилсан “Эх орон 36” хөтөлбөрийн II шатны сургалт Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд болж өндөрлөжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эх орон 36” хөтөлбөр хэрэгжүүлжээ
"Эх орон 36” хөтөлбөр хэрэгжүүлжээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон ХАХНХ-н сайд С.Эрдэнийн санаачилсан “Эх орон 36” хөтөлбөрийн II шатны сургалт Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд болж өндөрлөжээ.
Энэ хөтөлбөр нь өсвөр үеийнхэнд эх оронч үзэл, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэхэд зориулагдсан аж.

“Эх орон-36” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр өсвөр үеийн хүүхдүүдэд 36 төрлийн чадамжийг 36 цагийн сургалтаар заажээ.


Өнгөрөгч 2013 онд Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд нийслэлийн зургаан дүүргийн 100 гаруй сургуулийн 2500 хүүхдийг хамруулж байсан бол энэ жил хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлэн орон нутагт буюу эхний ээлжинд таван аймагт хэрэгжүүлжээ.


Энэ жил сургагч багш нарыг бэлтгэснээр “Эх орон 36” хөтөлбөрт 8000, явуулын сургалтаар 4000 гаруй нийт 12000 орчим хүүхэд, өсвөр үеийнхнийг хамруулсан байна.

Хуваалцах