“Эх оронч сурагч” хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхэд залуусыг үндэснийхээ өв соёл, уламжлал, зан заншилтай танилцуулах, эх оронч хүмүүжлийг олгох зорилготой “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлб
Мэдээллийн алба

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхэд залуусыг үндэснийхээ өв соёл, уламжлал, зан заншилтай танилцуулах, эх оронч хүмүүжлийг олгох зорилготой “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 9-10 дугаар ангийн сурагчдын дунд “Эх оронч сурагч” хөтөлбөрийг зарласан билээ.Хөтөлбөрт 44 эрэгтэй, 11 эмэгтэй буюу нийт 55 сурагчийг сонгон шалгаруулна. Улмаар сурагчид 7 хоногийн турш Хөдөлмөр зусланд байрлаж үндэсний өв соёл, мал аж ахуй, эх орныхоо байгалийн сайхантай танилцаж, үе тэнгийнхэнтэйгээ монгол хүүхдийн хүмүүжлийн олон талт хөтөлбөрт хамрагдах юм.Сурагчид:Олон төрлийн сургалт, сонирхолтой тоглоомуудаар дамжуулан эх оронч үзэл, үндэсний бахархал, эх хэл, нүүдэлчин ёс заншил, түүхийн талаар мэдлэг ойлголттой болноӨдөр бүр жагсаалын бэлтгэл хийж, эмх цэгцтэй, тэсвэр хатуужилтай байх ухаанд суралцанаЗүг чигээ олох, ус олборлох, байгальд хоол хийж сурах зэргээр амьд гарах ур чадвар эзэмшинэЭнхийг сахиулах ажиллагаанд оролцсон залуусын бодит жишээнээс суралцаж, урам зориг авнаСагсан бөмбөгийн бэлтгэл хийх зэргээр адал явдалтай бас сургамжтай 7 хоногийг өнгөрүүлэх юм.Бүртгэлд тавигдах шаардлага:ЕБС-ийн 9-10 дугаар ангийн сурагч байх2025 оны 06-р сарын 18-наас 25-ныг хүртэл зусланд байрлах боломжтой байхҮндэснийхээ бахархалт түүх соёл, өв уламжлалаас суралцаж, эх оронч үзлийг өөртөө төлөвшүүлэх хүсэл эрмэлзэлтэй байхХэрхэн бүртгүүлэх вэ?Хөтөлбөрийг бүртгэл 2025.06.06-наас 2025.06.14-нийг хүртэл үргэлжилнэ.Бүртгэлээ дараах Google Forms-н холбоосоор орж хийнэ үү.https://docs.google.com/.../1FAIpQLSeRa8m3DkICpV.../viewformЦахим бүртгэл хоёр хэсгээс бүрдэнэ.Өөрийнхөө тухай ерөнхий мэдээллийг бөглөнө“Чиний бодлоор эх орноо хайрлана гэж юуг хэлэх вэ?” сэдэвт 80-100 үгтэй эсээ бичихХөтөлбөрийн сонгон шалгаруулалтын хариу 2025.06.16-нд гарна.Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл фейсбүүк хуудас8801-2294 утсаар лавлаарай.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


















