Эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын иргэдийг буцаалаа
Улсын Онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомт түр нээгдэж, эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын иргэдийг буцаах ажлыг зохион байгууллаа.
Мэдээллийн алба

БНХАУ-ын 54 иргэнд эрүүл мэндийн хяналтыг хийн, улсын хилээр нэвтрүүлсэн бөгөөд халдварт өвчний сэжигтэй зорчигч илрээгүй байна.

Иргэдийг Монгол автобусаар авто замын шалган нэвтрүүлэх боомтод авчирч, Хятад автобусаар улсын хилийг нэвтрүүлж, тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийн ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.