Эх орондоо гадаадын чадварлаг эмч нараас зөвлөгөө мэдээлэл авах боломж бүрдлээ
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Хоёр сарын өмнө БНХАУ-ын Бээжин хотын Хэн Хэ эмнэлгийн Ерөнхий захирал Чи Ченг Монгол Улсын эрүүл мэндийн салбартай танилцаж, бид цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж байсан.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, М.Билэгт нар өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Олон Улсын зайн оношилгоо бүхий цахим амбулатори”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Хоёр сарын өмнө БНХАУ-ын Бээжин хотын Хэн Хэ эмнэлгийн Ерөнхий захирал Чи Ченг Монгол Улсын эрүүл мэндийн салбартай танилцаж, бид цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж байсан. Өнөөдөр энэхүү уулзалтын эхний үр дүн гарч, Хэн Хэ эмнэлгийн хөрөнгө оруулалтаар зайнаас оношлох төвийг байгуулж, ийнхүү нээлтээ хийж байна. Мөн "Засгийн газрын 100 хоног"-ийн ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарт хийгдсэн чухал ажлуудын нэг болсонд баяртай байна” хэмээгээд эрүүл мэндийн салбартаа манлайлагч болсон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олонд ажлын амжилт хүслээ.

Уг төв байгуулагдсанаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, БНХАУ-ын Хэн Хэ эмнэлэгтэй алсын зайн оношлогоогоор холбогдон нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авахаас гадна ажлын өдрүүдэд өвчтөний мэдээллийг солилцон түргэн шуурхай эмчилгээ, үйлчилгээний асуудлаа шийдвэрлэх юм. Ингэснээр иргэд өндөр зардал гарган гадны орныг зорилгүй, эх орондоо гадаадын чадварлаг эмч мэргэжилтнүүдээс зөвлөгөө мэдээлэл авах боломж бүрдэх аж.


















