Эх үрсийн баяраар МҮОНТ-ээр хүүхдэд зориулсан баярын тусгай хөтөлбөр үзүүлнэ
Улс орны хэмжээнд мөрдөх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасан тул энэ жил эх үрсийн баяраар олон хүн нэг дор цуглуулсан баяр ёслолын хөтөлбөр зохиогдохгүй.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Улс орны хэмжээнд мөрдөх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасан тул энэ жил эх үрсийн баяраар олон хүн нэг дор цуглуулсан баяр ёслолын хөтөлбөр зохиогдохгүй. Эцэг, эхчүүдийг хүүхдээ аль болох гэрт нь баярлуулахыг зөвлөж байгаа энэ цаг үед МҮОНТ-ийн уран бүтээлчид олон сонирхолтой уралдаан, контент, нэвтрүүлгээр хүүхэд багачууддаа бэлэг барихаар завгүй ажиллаж байна.


















