Эхчүүд төрөхдөө гаднаас худалдаж авдаг хэрэгслүүдийг эмнэлгээс өгдөг болно
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантегийн хамт өнөөдөр "Амгалан" амаржих газарт ажиллалаа.
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантегийн хамт өнөөдөр "Амгалан" амаржих газарт ажиллалаа.
Төрөхөөр ирсэн ээжүүд памперс, ариун цэврийн хэрэглэл гэх мэт хэрэгслүүдийг гаднаас бэлтгэж ирдэгийг тухайн төрөх эмнэлгээс олгодог болно.
Энэ нь эх, нярайн төрөлтийн дараах эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулах, гэр бүлийн санхүүд дэмжлэг үзүүлнэ.
Төрөхийн санхүүжилтийн өртгийг 70-80 хувь нэмэгдүүлж байна.
Мөн "Амгалан" амаржих газарт шинээр нэвтрүүлсэн тархи хөргөх аппаратанд А заалттай 3 нярай оржээ.



















