Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эхчүүдийн одонгийн мөнгийг олгоно

Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад одонтой эхчүүдэд олгодог тэтгэмжийг ирэх онд олгохгүй гэсэн яриа иргэдийн дунд гараад байгаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эхчүүдийн одонгийн мөнгийг олгоно
Эхчүүдийн одонгийн мөнгийг олгоно. Зураг: МҮОНРТ

Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад одонтой эхчүүдэд олгодог тэтгэмжийг ирэх онд олгохгүй гэсэн яриа иргэдийн дунд гараад байгаа. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл болохыг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга М.Лхагвасүрэн хэлж байна.

Ирэх оны улсын төсөвт одонтой эхчүүдийн тэтгэмжийн мөнгийг суулгасан тул үргэлжлүүлэн олгох юм байна. Одонтой эхчүүдэд жилд нэг удаа олгодог тэтгэмжид зориулж 30-аад тэрбум төгрөгийг зарцуулахаар ирэх оны улсын төсөвт оруулсан байна. Нэгэнт төсөвлөчихсөн учраас Засгийн газрын журмын дагуу эхчүүдэд тэтгэмжийг нь өгөх аж.

Энэ онд 1, 2 дугаар одонтой 207 мянган эхэд 28.1 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ. Ирэх онд ч 200-аад мянган эх одонгийнхоо мөнгийг авах юм байна.

Хуваалцах