ЭХЭМҮТ-д 19 хүүхэд шинээр мэндэлжээ
Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээ ирүүллээ. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн #хоногийн_мэдээг хүргэж байна. (2020.12.02-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээ ирүүллээ. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2020.12.02-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1688 дуудлага ирснээс 678 нь яаралтай тусламж, 1019 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 626 хүн мэдээлэл авчээ.
Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 1613 хүн үйлчлүүлжээ.
ЭХЭМҮТ-д 19 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 31 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 188 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!



















