Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

ЭХЭМҮТ-ийн 22 залуу сувилагчид тус бүр 3.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭХЭМҮТ-ийн 22 залуу сувилагчид тус бүр 3.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
ЭХЭМҮТ-ийн 22 залуу сувилагчид тус бүр 3.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

Залуу сувилагчдаа ажлын гараагаа амжилттай эхлүүлэхэд нь дэмжиж, ажлын байранд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-өөс 2026 оны төгсөлтийн 22 залуу сувилагчид тус бүр 3.5 сая, нийт 77 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Энэ нь эмнэлгийн хүний нөөцийг бэхжүүлэх, сувилагч мэргэжлийн үнэ цэнэ, нэр хүндийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын нэг хэсэг юм.

Залуу мэргэжилтнүүдээ дэмжих энэхүү ажил нь ЭХЭМҮТ-ийн Сувилахуйн албанаас уламжлал болгон зохион байгуулдаг “Багш, шавийн барилдлага” үйл ажиллагааны нэг чухал хэсэг юм.

Энэ удаагийн үйл ажиллагаанд 30 сувилагч, 12 эх баригч, таван хөдөлгөөн засалч буюу нийт 47 залуу мэргэжилтэн хамрагдаж, туршлагатай мэргэжилтнүүдтэй багш, шавийн барилдлага тогтоон, мэдлэг, ур чадвар, ажлын арга барилаас нь суралцлаа.

“Багш, шавийн барилдлага” нь залуу мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх, туршлага, мэргэжлийн ёс зүй, үнэт зүйлсийг өвлүүлэхийн зэрэгцээ сувилагч мэргэжлийн үнэ цэнэ, нэр хүндийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

ЭХЭМҮТ залуу мэргэжилтнүүдээ дэмжиж, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад анхааран ажиллаж байна

Хуваалцах