Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЭХЭМҮТ-ийн зүүн хойд уулзвараас UBS телевизийн баруун урд уулзвар хүртэл зам хаана

Иймд иргэд, жолооч та бүхэнд цагаа зөв төлөвлөн, дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭХЭМҮТ-ийн зүүн хойд уулзвараас UBS телевизийн баруун урд уулзвар хүртэл зам хаана
ЭХЭМҮТ-ийн зүүн хойд уулзвараас UBS телевизийн баруун урд уулзвар хүртэл зам хаана. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам ЭХЭМҮТ /Эх нялхас/-ийн зүүн хойд уулзвараас UBS телевизийн баруун урд уулзвар хүртэл 2020 оны наймдугаар сарын 8-ны 23.00 цагаас 2020 оны наймдугаар сарын 9-ний 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж, цэвэр усны шугам суурилуулах ажил хийнэ.

Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам UBS телевизийн баруун урд уулзвараас дөчдүгээр сургууль хүртэл 2020.08.09-ний 23.00 цагаас 2020.08.23-ны 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж, цэвэр усны шугам суурилуулах ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэнд цагаа зөв төлөвлөн, дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА

Хуваалцах