ЭХЭМҮТ, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгажээ
Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад 11 дэх удаагийн , ЭХЭМҮТ-д тав дахь удаагийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ амжилттай хийгджээ.
Мэдээллийн алба

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан байна.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.