Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Эхийн алдар" 1, 2 дугаар зэргийн одон шинээр авах эхчүүдийн бүрдүүлэх материал

"Эхийн алдар" 1, 2 дугаар зэргийн одон шинээр авах эхчүүдийн материалыг ирэх хоёрдугаар сарын 20-ны өдрийг дуустал хүлээн авахаар болсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эхийн алдар" 1, 2 дугаар зэргийн одон шинээр авах эхчүүдийн бүрдүүлэх материал
"Эхийн алдар" 1, 2 дугаар зэргийн одон шинээр авах эхчүүдийн бүрдүүлэх материал. Зураг: МҮОНРТ

Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одон шинээр авах эхчүүдийн материалыг 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:1. Гараар бичсэн өргөдөл / “Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь” гэж өргөдлийн толгойг бичээд өөрийгөө товч танилцуулан, оршин сууж буй хаягаа бичиж, хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ /2. Анкет /нийгмийн ажилтнаас авах/3. "E-Mongolia", хур системээс лавлагаа авсан тохиолдолд нотариат шаардлагагүй."E-Mongolia", Хур системээс лавлагаагүй тохиолдолд:-Эхийн цахим үнэмлэхийг нотариатаар батлуулсан хуулбар4. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар / насанд хүрсэн хүүхэд байгаа бол иргэний үнэмлэхийг төрсний гэрчилгээтэй хамтад нь нотариатаар батлуулах /5. Өрхийн эмнэлгээс 18-аас доош насны хүүхдэд эрүүл бойжиж байгаа бичиг / А4 бүтэн цаасан дээр гаргуулах/6.Хүүхэд 16 нас хүрээд иргэний үнэмлэх авсан бол-Иргэний үнэмлэхийн лавлагаа-Төрсний гэрчилгээний лавлагаа-Иргэний үнэмлэх захиалсан бол нарийн хуудас хавсаргах

АНХААРАХ ЗҮЙЛ:1. Өргөж авсан болон, Овог нэр сольсон хүүхэдтэй бол , овог нэр өөрчилсөн, үрчлэлт хийгдсэн гэрчилгээг хамт канондуулах. Гэрчилгээ байхгүй бол улсын бүртгэлээс лавлагаа авах.2. Хамгийн бага хүүхэд нь 2025 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө 1 нас хүрсэн байх3. 1 дүгээр одон авах бол 2 дугаар одонгийн үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж хавсаргах шаардлагатай.Эх сурвалж: Баянзүрх дүүргийн ЗДТГ

Хуваалцах